Ажилгүй иргэн Ажил олгогч
Хандалт
Өнөөдөр сайтад
Онлайнд: 41
Хуудас сөхсөн: 164
Зочид: 49
Нийт хандалт
Хуудас сөхсөн: 3549840
Нийт зочилсон: 753600
БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагаа ГАХИТ ХХК-аас ХХҮГ-ын харъяа ХТБ-д шилжсэн тухай
Даваажаргал 2011/05/24

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сөүл хотноо гарын үсэг зурж, 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар НХХЯ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг БНСУ-д ажиллах хүч илгээгч байгууллагаар томилсны дагуу ХХҮГ Солонгост ажиллах хүч илгээх үйл ажиллагааг хариуцан явуулах болсон.

Солонгост ажиллах хүч илгээхтэй холбоотой үйлчилгээг иргэдэд хүргэх үүргийг ХХҮГ-ын харъяа Хөдөлмөрийн төв бирж хэрэгжүүлэх бөгөөд Солонгосын ХЭХЯ-аас томилсон, Солонгост ажиллуулахаар илгээсэн монгол ажилчдыг хүлээн авагч байгууллага Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн алба, түүний төлөөлөгчийн газартай хамтран ГАХИТ ХХК-аас иргэдийн бүртгэл мэдээллийг хүлээн авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Иймд Солонгост ажиллах хүсэл сонирхолтой иргэд, өмнө нь ГАХИТ ХХК-д бүртгүүлсэн иргэд мэдээлэл, зөвлөгөө, лавлагаа авах бол манайд хандана уу. ХТБ-ийн үйлчилгээг манай www.labornet.mn буюу www.hudulmur.mn вебсайтаас, онлайн туслахаар, 1287, 70121285 лавлах утсаар авч болохоос гадна Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын Номун хотхоны 39-р байр (Орос 3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байрны хойшоо харсан орц) -нд байрлах үйлчилгээний танхимд биеэр ирж авч болно.

Солонгост ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг солонгос хэлний шалгалтанд бүртгэх бүртгэлийн хуваарь, тов хараахан гараагүй байгаа бөгөөд хуваарь товыг хоёр улсын Хөдөлмөрийн яамд тохирч баталгаажуулсны дараа шалгалтын хуваарь, тов болон хэрхэн бүртгүүлэх, ямар шаардлага тавих талаарх мэдээлэл зөвлөгөөг www.labornet.mn буюу www.hudulmur.mn вебсайт, бусад мэдээллийн хэрэгсэлээр зарлан мэдээлнэ.

Харин өмнө нь ГАХИТ ХХК-д бүртгүүлж солонгос хэлний шалгалт өгч тэнцсэн, Солонгосын хөдөлмөрийн биржид байршсан, ажлын санал хүлээж байгаа иргэд биеэр лавлагаа мэдээлэл авах бол гадаад паспорт, шалгалтанд тэнцсэн гэрчилгээ, бүртгэлийн хуудас, ГАХИТ ХХК-тай байгуулсан гэрээ, эрүүл мэндийн үзлэгийн хуудастайгаа ирнэ үү.

Мөн манай www.labornet.mn буюу www.hudulmur.mn вебсайтаар ажлын санал ирсэн иргэдийн нэрс, мэдээллийн зөрүүтэй байдлаас болж солонгосын хөдөлмөрийн биржид байрших бүртгэл дахин хийлгэх шаардлагатай болон хэлний шалгалтанд тэнцсэн ч биржид байрших бүртгэл хийгдээгүй боловч бүртгүүлэх боломжтой иргэдийн нэрсийг гаргах тул манай вебсайтыг шалгаж холбогдох мэдээлэл зөвлөгөөг авч байхыг хүсье.

ХТБ-ийн гадаад хөдөлмөр зуучлалын алба

БНСУ-Д АЖИЛЛАХ